Та аль клубт нэгдэх вэ?
Насны бүлэг болон ажил мэргэжлээрээ тохирсон клубаа сонгоорой. Бүх клуб үнэ төлбөргүй, нийтэд нээлттэй.
Өсвөрийн клуб
Үндэсний "Цахим элч" залуусыг бэлтгэнэ
Хүүхэд, өсвөр үеийнхний цахим ур чадварыг дэмжих, AI сургалт, кибер аюулгүй байдал, бүтээлч тэмцээн зэргээр инновацийг эрэлхийлэгч залуу нийгэмлэг байгуулна.
- Цахим элч, сургагч багш бэлтгэх
- AI болон кибер аюулгүй байдал
- "ХУРДАН CUP" технологийн тэмцээн
Ахмадын клуб
Ахмад иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлнэ
Ухаалаг гар утас, e-Mongolia, цахим банкны аюулгүй хэрэглээгээр ахмад настнуудыг цахим нийгмийн бүрэн эрхт гишүүн болгох хөтөлбөр.
- Ухаалаг утас, e-Mongolia сургалт
- Цахим банкны аюулгүй байдал
- "Сургагч багш" хөтөлбөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн клуб
Тэгш эрхтэй, бие даасан амьдрал
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим ур чадварыг тэгш хүртээмжтэйгээр дэмжих, assistive technology ашиглах, дижитал ажлын байрны боломж нэмэгдүүлэх.
- Тэгш хүртээмжтэй дижитал орчин
- Assistive technology сургалт
- Дижитал ажлын байр, фриланс
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн ажилтнуудын клуб
Мэргэжилтнүүдийн хамтарсан цахим шилжилт
Төр, хувийн хэвшил, ТББ-ын харилцаа холбоо, мэдээллийн технологийн ажилтнуудыг нэгтгэж, туршлага солилцох, инновацийн шийдэл бүтээх, орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх.
- Мэргэжилтнүүдийн хамтын сүлжээ
- Цахим засаглал, cloud, кибер аюулгүй байдал
- Орон нутгийн цахим шилжилтийн дэмжлэг
Та нэгдэх үү?
3,367 гаруй иргэнтэй нэгдэж, цахим мэдлэг эзэмш. Нийгмийн бүх бүлгийн иргэдэд нээлттэй.